快捷搜索:

Хятад-Африкийн эрчим хүчний хурал

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Хятад-Африкийн эрчим хүчний нөөц асуудлаарх хурлыг ирэх сард зохион байгуулах гэж байна. Африкийн орнууд болон хятадын хамтын ажиллагааг сайжруулахын тулд тусгай платформыг бий болгоход энэхүү хурлын гол зорилго оршиж буйг “Синьхуа” онцолжээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 4-7”д болох уг хуралд 60 гаруй орны 600 орчим төлөөлөгчөөс гадна, их сургууль, судалгааны байгууллага, хувийн хэвшлийнхэн оролцох юм. Эрчим хүчний салбарын шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг олонд танилцуулах үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулахаар төлөвлөж буй.
Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын байгууллагууд БНХАУ-тай хамтран 2016 оноос эхлэн олон төрлийн арга хэмжээг цөөнгүй орон, бүсэд зохион байгуулж буйн нэг нь  Хятад-Африкийн эрчим хүчний  хурал аж. 

 

您可能还会对下面的文章感兴趣: